- Үнэгүй
- Бүртгэлгүй
- Тоо тань серверт илгээгдэхгүй
- Шинэчилсэн: 2026-11-12
Зээл төлөх чадвар (DSCR) ба авч болох зээлийн дээд хэмжээ
Орлого, зардал, одоогийн зээлийн төлбөрөө оруулаад мөнгөн урсгал тань зээлийн төлбөрөө хэдэн дахин даахыг хар. Шинэ зээл авбал DSCR хэд болох, 1.2-ыг хангахын тулд хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авч болохыг тооцно.
Орлого, зардал, зээлийн төлбөрөө оруулаад «Тооцоолох» дарна уу. Эсвэл дээрх жишээнүүдийн аль нэгийг сонго.
Хэрхэн ашиглах вэ?
Тоогоо оруул
Санхүүгийн тайлангаасаа жилийн, эсвэл дундаж нэг сарын орлого, зардал, одоогийн зээлийн төлбөрөө оруул.
Шинэ зээлээ нэм
Хүсэж буй зээлийн дүн, хүү, хугацаагаа оруулбал авсны дараах DSCR гарна. Дүнгээ мэдэхгүй бол хоосон орхи.
Дээд хэмжээгээ хар
Зорилтот DSCR-ыг хангахын тулд хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авч болох, борлуулалт хэр буурахыг даахыг харуулна.
Нэр томьёо, томьёо
Тооцоолуур ямар томьёогоор бодож байгааг доор бичив. Өөрөө Excel дээр давтан шалгаж болно.
DSCR
Зээл төлөхөд боломжит мөнгөн урсгал ÷ жилийн зээлийн төлбөр (үндсэн + хүү). 1-ээс бага бол бизнесийн мөнгөн урсгал зээлээ даахгүй, 1.2 бол төлбөр бүрээс 20%-ийн нөөцтэй гэсэн үг.
Боломжит мөнгөн урсгал
Борлуулалтын орлого − өртөг ба үйл ажиллагааны зардал − орлогын албан татвар. Элэгдэл бэлэн мөнгө зарцуулдаггүй тул хасахгүй, зээлийн хүү төлбөрт орсон тул давхар хасахгүй.
Зээлийн дээд хэмжээ
Боломжит мөнгөн урсгал ÷ зорилтот DSCR − одоогийн төлбөр = шинэ зээлд үлдэх жилийн төлбөр. Үүнийг 12-т хувааж, тэнцүү төлбөрийн томьёогоор зээлийн дүн болгоно. Excel-д: =PV(r; n; −сарын төлбөр).
Хязгаарлалт
Шинэ зээлийн эхний 12 сарын төлбөрийг тэнцүү төлбөрөөр бодно. Чөлөөлөх хугацаатай бол эхний жилийн төлбөр бага, дараагийн жилүүдэд өснө — сар бүрийг зээлийн тооцоолуураар хар.
DSCR хангалттай бол дараагийн алхам
Сан, банк DSCR-ыг таны бичсэн 3–5 жилийн мөнгөн урсгалын төсөөллөөр шалгадаг. Төслийн санал, санхүүгийн тооцоог 2–5 хоногт бэлтгэнэ. Үнэ нь хүсэж буй зээлийн дүнгийн 1%.