Үйлчилгээний нөхцөл
1. Үйлчилгээний тухай
Onoshilgoo.mn (цаашид "Үйлчилгээ") нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төлөвшлийн автомат үнэлгээ, удирдлагын платформ юм. Үйлчилгээ нь дараахыг санал болгоно: төлөвшлийн оноо, эрсдэлийн дохиолол, SME Rating (зээлжих зэрэглэл маягийн индикатив үнэлгээ), бизнесийн ойролцоо үнэлгээ, мөнгөн урсгал/санхүүжилт/эзэн хамаарал/дижитал/өсөлтийн потенциалын шинжилгээ, ашиг алдагдлын шинжилгээ, хиймэл оюун ухаанд (Claude AI) суурилсан стратегийн шинжилгээ ба зөвлөх чат, өсөлт/хэрэгжилтийн хяналт, мөн сертификаттай зөвлөхтэй холбогдох зах зээл (marketplace).
Зөвлөхийн зах зээлийн хувьд платформ нь хэрэглэгч болон бие даасан зөвлөхийг холбох зуучлалын үүрэг гүйцэтгэх бөгөөд зөвлөхийн үзүүлсэн үйлчилгээ, зөвлөгөөний чанар, үр дүнг платформ хариуцахгүй.
2. Хэрэглэгчийн хариуцлага
- Та оруулсан мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцна.
- Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй байх.
- Бусдын бүртгэл, нэвтрэх мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх.
3. Шинжилгээний хязгаарлалт
Бид шинжилгээний үр дүнгийн бүрэн нарийвчлал, бодит байдалд нийцэхийг баталгаажуулахгүй. Гадаад эх сурвалжийн (1212.mn, Монголбанк) мэдээлэл өөрчлөгдөж болзошгүй.
4. Багц ба төлбөр
- Үнэгүй: Төлөвшлийн оноо, блок шинжилгээ, эрсдэлийн дохиолол.
- Төлбөртэй багц (Нэг удаагийн тайлан, Жилийн Стандарт/Pro, Enterprise): Claude AI-ийн бүрэн тайлан, 30/90 хоногийн төлөвлөгөө, бизнесийн үнэлгээ зэрэг ухаалаг шинжилгээ. SWOT, PESTLE, Porter's 5 Forces гүн шинжилгээ нь Жилийн Pro болон Enterprise багцад орно. Багцаас хамаарсан AI оношилгооны эрх.
Төлбөртэй багцын нөхцөл, үнэ нь платформ дээр зарлагдсаны дагуу мөрдөгдөнө.
5. Оюуны өмч
Үйлчилгээний дизайн, арга зүй, програм хангамж нь платформын эзэмшигчийн өмч. Таны оруулсан бизнесийн мэдээлэл танд хамаарна.
6. Хариуцлагын хязгаарлалт
Үйлчилгээг ашигласнаас үүсэх шууд болон шууд бус хохирлыг платформ хариуцахгүй. Үйлчилгээ "байгаа байдлаар нь" (as-is) санал болгогдоно.
7. Өөрчлөлт
Бид эдгээр нөхцөлийг шинэчлэх эрхтэй. Чухал өөрчлөлтийг платформ дээр мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Асуулт, гомдол: munkhbatmon@gmail.com
Нууцлалын бодлого
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Бүртгэлийн мэдээлэл: и-мэйл, нэр, нууц үг (шифрлэгдсэн), байгууллагын нэр.
- Оношилгооны мэдээлэл: байгууллагын салбар, дэд салбар, ажилтны тоо, орлого, байршил, асуултын хариултууд, санхүүгийн үзүүлэлт (хэрэв загвараар оруулсан бол).
- AI чатын мессеж: та AI зөвлөх чатад бичсэн асуултууд.
- Зөвлөгөөний хүсэлт: зөвлөхтэй холбогдох үед оруулсан нэр, холбоо барих мэдээлэл, захиа.
- Техникийн мэдээлэл: хандалтын лог, төхөөрөмжийн төрөл, анонимс A/B туршилтын статистик.
2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
- Танд оношилгоо, зөвлөмж, тайлан гаргаж өгөх.
- Үйлчилгээг сайжруулах, салбарын дундаж (benchmark) тооцоолох (анонимс хэлбэрээр).
- Таны хүсэлтээр тайланг и-мэйлээр илгээх.
3. Хиймэл оюун ухаан (Claude AI)
4. Мэдээллийн хамгаалалт
- Нууц үг нь шифрлэгдэж (hash + salt) хадгалагдана.
- Холболт нь HTTPS-ээр хамгаалагдсан.
- Алдаа хянах системд (Sentry) таны бизнесийн нууц мэдээлэл, и-мэйл, орлого илгээгдэхгүй (автомат шүүгдэнэ).
5. Мэдээлэл хуваалцах
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй. Зөвхөн дараах тохиолдолд хуваалцана: (а) үйлчилгээ үзүүлэх шаардлагатай үед (AI, и-мэйл, hosting), (б) таны өөрийн хүсэлтээр зөвлөхтэй холбогдох үед — тухайн сонгосон зөвлөхид таны нэр, холбоо барих мэдээлэл, захиаг дамжуулна, (в) хуулийн шаардлагаар. Таны оношилгооны тайлан нь зөвхөн танд харагдах бөгөөд та өөрөө хуваалцах холбоос үүсгэхээс бусад тохиолдолд бусдад нээлттэй болохгүй.
6. Cookie ба хадгалалт
Бид нэвтрэлтийн session cookie, болон таны дуусгаагүй оношилгоог түр хадгалах localStorage ашигладаг. A/B туршилтын анонимс ID нь зөвхөн статистикийн зорилготой.
7. Таны эрх
- Өөрийн мэдээллийг үзэх, засах.
- Бүртгэл, мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.
- Зөвшөөрлөө цуцлах.
Эдгээр эрхийг эдлэхийг хүсвэл munkhbatmon@gmail.com хаягаар хандана уу.
8. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт: munkhbatmon@gmail.com