Үнэгүй · 3–5 минут · бүртгэлгүй

Таны бизнес ЖДҮ хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн шалгуурт тохирох уу?

Хариултыг тань хууль, журмын шалгуураар шалгаж, ангилал, зээлийн дээд хэмжээ, өөрийн хөрөнгийн хувь, сарын төлбөр, засах зүйл, бүрдүүлэх материалыг шууд харуулна. Үр дүн бүрт хууль, журмын заалт, холбоос бий.

Албан бус хэрэгсэл. Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-тай холбоогүй, бүртгэл хийдэггүй. Зээлийн хүсэлтийг зөвхөн ЖДҮГ-ын цахим систем sme.gov.mn-ээр, зар гарсан хугацаанд үнэгүй илгээнэ. Таны хариулт серверт илгээгдэхгүй, зөвхөн энэ төхөөрөмжийн хөтөчид хадгалагдана.

Алхам 1 / 5

Таны бизнес ямар хэлбэрээр бүртгэлтэй вэ?
Гол үйл ажиллагаа
Дараах үйл ажиллагааны аль нэгийг, хажуугаар нь ч гэсэн, эрхэлдэг үү?

ЖДҮ-ийг дэмжих хуулийн 7 дугаар зүйлд заасан эдгээр чиглэл ЖДҮ-д хамаарахгүй.

Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна?

Үнэлгээ юунд тулгуурладаг вэ?

Шалгуур бүрийг legalinfo.mn-ийн хүчин төгөлдөр хувилбараас авсан (шалгасан: 2026-11-16). Тоо бүр ямар найдвартай болохыг тэмдэглэв.

2026 оны сонгон шалгаруулалт: өрсөлдөөн хэр вэ?

Шалгуурт тэнцэх нь эхний алхам. Хүсэлт эх үүсвэрээс хэд дахин их ирдэг тул төслийн чанар, оноогоор эрэмбэлэгдэнэ.

ЗарЭх үүсвэрИрсэн хүсэлтШатаар тэнцсэн
Улаанбаатар, ХАА-н гаралтай түүхий эдээр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бичил бизнес (сайдын А/320)2.4 тэрбум ₮41 ААН, 10.0 тэрбум ₮I шат 15 → II шат 7 → хороо 5 (1.30 тэрбум ₮)
Төв аймаг (орон нутаг ба ЖДҮХС хамтарсан)4.5 тэрбум ₮125 ААН, 18.5 тэрбум ₮Урьдчилсан шатанд 68
Багануур дүүрэг, бичил бизнес (сайдын А/319)700 сая ₮14 ААН, 2.0 тэрбум ₮—

Эх сурвалж: ЖДҮГ, «Төслийн талаарх мэдээлэл 2026» (2026.09.09–2026.10.20-ны мэдээ). Төсөл хүлээн авах хугацааг зарласан өдрөөс хойш 30 хоног байна (журам 10.5), бусад үед хүлээн авахгүй.

Энэ хэрэгсэл юу вэ, юу биш вэ?

Юу вэ

  • Хууль, журмын шалгуурыг өөрийн хариултаар урьдчилан шалгах үнэгүй хэрэгсэл
  • Засах ёстой зүйл, бүрдүүлэх материалын жагсаалт
  • Үр дүн бүрийн хажууд хууль, журмын заалт, холбоос

Юу биш вэ

  • ЖДҮГ-ын албан ёсны сайт, бүртгэл биш
  • Зээл батлагдах, оноо авах баталгаа биш
  • Таны хариултыг хадгалж, бусдад дамжуулдаггүй

Түгээмэл асуулт

Хувиараа бизнес эрхэлдэг иргэн хамрагдах уу?

Үгүй. Журмын 1.2-т сонгон шалгаруулалтад ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж оролцоно гэж заасан, ЖДҮ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэртэй байна (хууль 5.5). ХХК эсвэл хоршоо байгуулж оролцож болно.

ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолт заавал хэрэгтэй юу?

Журмын 5.9.8-д заасан «тухайн жилийн тодорхойлолт»-ыг 2025 оны 48-р тогтоолоор материалын жагсаалтаас хассан. Гэхдээ хуулийн 5.1-д заасан ангиллын нөхцөлийг хангасан байх шаардлага хэвээр.

Хүү, хугацаа хэд вэ?

ЖДҮХС-ийн зээлийн хүү, хугацаа, салбар, эх үүсвэрийг жил бүр, зар бүрт ХХААХҮ-ийн сайдын тушаалаар «Ерөнхий нөхцөл» болгон баталдаг (журам 2.4). Тухайн зарын нөхцөлийг sme.gov.mn-ээс харна уу.

Барьцаа хүрэлцэхгүй бол яах вэ?

Банкаар дамжуулан олгох (жижиг, дунд) зээлд банк таныг Зээлийн батлан даалтын санд хүргүүлж, сан зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж болно (ЗБДС-ийн хууль 9.1.1, журам 12.2.4). Сангаас шууд олгох 20 сая ₮-ийн зээлд барьцааны шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулж болно (журам 12.1.4).

Шалгарахын тулд юу хамгийн чухал вэ?

Иж бүрдэл бүрэн байх нь хоёр сувагт ч эхний шалгуур. Сангаас шууд олгох (бичил) зээлд урьдчилсан, нарийвчилсан шат бүрт 100 онооноос 70-аас дээш авч, хорооны эрэмбэд эх үүсвэрт багтах ёстой (журам 11.3–11.5). Банкаар дамжуулах (жижиг, дунд) зээлд 2025 оны 48-р тогтоолоор оноог хассан — ЖДҮГ иж бүрдэл, бодлогын нийцлийг шалгаад банкинд шилжүүлж, банк зээлийн судалгаа хийнэ (журам 11.6, 12.2). Үүнд төслийн зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, өгөөж, эрсдэлийн бодит үндэслэл шийдвэрлэх үүрэгтэй. Төслийн саналаа бичүүлэх.

Миний хариулт хаана хадгалагдах вэ?

Зөвхөн таны төхөөрөмжийн хөтөчид. Серверт хариулт, дүн илгээхгүй — зөвхөн хэдэн хүн шалгасан, ямар дүгнэлт гарсныг нэрээ нууцалсан тоогоор хэмждэг. «Шинээр эхлэх» товчоор устгана.