❓ Түгээмэл асуулт хариулт

← Оношилгоо руу

Танд тус болох уу?

Бизнес оношилгооны талаар хамгийн их асуудаг асуултууд

🚀 Эхлэл
Энэ платформ юу хийдэг вэ?
Таны жижиг, дунд бизнесийн төлөвшлийн түвшинг 5+1 чиглэлээр (Санхүү, Зах зээл, Хүний нөөц, Үйл ажиллагаа, Стратеги + Салбарын онцлог) үнэлж, нэг тайланд 12 төрлийн шинжилгээ гаргана: эрүүл мэндийн самбар, эрсдэлийн дохиолол, салбарын benchmark, бизнесийн үнэлгээ, мөнгөн урсгал, ашиг алдагдал, санхүүжилтэд бэлэн байдал, эзэн хамаарал, дижитал бэлэн байдал, тэргүүлэх ажлууд. Төлбөртэй багцад Claude AI-ийн гүнзгий шинжилгээ (SWOT, PESTLE, Porter's 5 Forces), 30/90 хоногийн төлөвлөгөө болон таны тайланг мэдэх AI зөвлөх чат нэмэгдэнэ.
Хэр их хугацаа зарцуулах вэ?
Ойролцоогоор 12-18 минут. Нийт 32 асуултад хариулна (26 үндсэн + 6 салбарын). Завсарт нь зогссон ч хариултууд автоматаар хадгалагдаж, дараа нь үргэлжлүүлэх боломжтой.
Туршиж үзэж болох уу?
Тийм. Нүүр хуудасны "🎬 Бүтэн жишээ тайлан (AI-тай)" товчийг дарвал жишээ бизнесийн дата дээр бүрэн тайлан (бүх 12 шинжилгээ + Claude AI) шууд харагдана. Бүртгэлгүйгээр үзэж болно.
💰 Үнэ ба багц
Үнэгүй юу?
Төлөвшлийн оноо, блок шинжилгээ, эрсдэлийн дохиолол — бүрэн үнэгүй. Claude AI-ийн гүнзгий шинжилгээ (SWOT, PESTLE, Porter's 5 Forces, 30/90 хоногийн төлөвлөгөө) нь төлбөртэй багц-д орно.
Багц хэд вэ?
ЖДҮ жилд цөөн удаа оношилгоо хийдэг тул кредит ба жилийн багцыг хослуулсан:
Нэг удаагийн тайлан: 49,000₮ — 1 удаагийн бүрэн тайлан (эрүүл мэндийн самбар, бизнесийн үнэлгээ, мөнгөн урсгал, ашиг алдагдал, санхүүжилт/эзэн хамаарал/дижитал оноо, тэргүүлэх ажил, AI зөвлөмж, AI зөвлөх чат).
Жилийн Стандарт: 149,000₮/жил — жилд 4 AI оношилгоо (улирал бүр) + өсөлтийн хяналт.
Жилийн Pro: 390,000₮/жил — жилд 12 AI оношилгоо + SWOT/PESTLE/Porter гүн шинжилгээ + салбар/дэд салбарын benchmark.
Enterprise: 1,600,000₮/жил — жилд 50 AI + SWOT/PESTLE/Porter + white-label, олон компани (зөвлөх, нягтланд).
💡 SWOT, PESTLE, Porter's 5 Forces гүн шинжилгээ нь зөвхөн Жилийн Pro болон Enterprise багцад орно.
Төлбөрийг QPay (QR, банкны апп) болон банкны шилжүүлгээр хийнэ.
📊 Оношилгоо ба үр дүн
"Төлөвшил" гэж юу вэ?
Төлөвшил (maturity) гэдэг нь таны бизнес хэр боловсорсон, системтэй, эрсдэлд тэсвэртэй болохыг хэмждэг. 1-ээс 5 түвшинтэй: Амьд үлдэх → Суурь → Тогтвортой → Өсөлт → Тэргүүлэгч. Энэ нь зөвхөн орлогын өсөлт биш, бүхэл бүтэн бизнесийн чанарыг илэрхийлнэ.
"Red Flag" гэж юу вэ?
Яаралтай анхаарах ноцтой эрсдэлийн дохиолол. Жишээ: мөнгөн урсгалын хямрал, өрийн дарамт, нэг харилцагчаас хэт хамаарал, нэг хүнд төвлөрсөн мэдлэг г.м. Эдгээр илэрвэл тэргүүн ээлжинд шийдвэрлэхийг зөвлөнө.
AI шинжилгээ хэр үнэн зөв бэ?
AI шинжилгээ нь лавлагаа, мэдээллийн зорилготой бөгөөд таны хариулт болон Монголын макро дата (1212.mn, Монголбанк) дээр суурилна. Гэхдээ мэргэжлийн санхүү, хууль зүй, татварын зөвлөгөөг орлохгүй. Чухал шийдвэр гаргахын өмнө холбогдох мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.
Excel-ээр санхүүгийн дата хэрхэн оруулах вэ?
Санхүүгийн блокт "📥 Загвар татах" дарж Excel загвар авч, бөглөөд "📤 Файл оруулах" хийнэ. Орлого, зардал, ашиг зэрэг үзүүлэлтээс 4 асуулт (C1.1, C1.2, C1.4, C1.5) автоматаар бөглөгдөнө.
Тайлангаа хэрхэн хадгалах, хуваалцах вэ?
Үр дүнгийн хуудаснаас: 🖨️ PDF, 📊 Excel, 💾 JSON татах, 📧 И-мэйлээр илгээх, эсвэл 🔗 Холбоос үүсгэж менежертээ (нэвтрэхгүйгээр уншиж болох) илгээх боломжтой.
Дуусгаагүй оношилгоо хадгалагдах уу?
Тийм. Хариулт бүр таны төхөөрөмжид автоматаар хадгалагдана. Хуудсаа хааж дахин нээхэд "Үргэлжлүүлэх" сонголт гарч ирнэ (7 хоног хадгална).
🚀 Нэмэлт боломжууд
AI зөвлөх чат гэж юу вэ?
Баруун доод буланд 💬 чат товч байдаг. Нэвтэрсэн хэрэглэгч өөрийн тайлангийн үр дүнд тулгуурлан AI зөвлөхөөс асууж болно — жишээ нь «Юунаас эхлэх вэ?», «Санхүүгээ яаж сайжруулах вэ?». Зөвхөн бизнес/оношилгооны хүрээнд хариулна.
Сертификаттай зөвлөхтэй яаж холбогдох вэ?
Цэсний "Зөвлөхүүд" хэсгээс чиглэлээр (санхүү, маркетинг, үйл ажиллагаа, хүний нөөц, стратеги) шүүж, зөвлөх сонгоод "Холбогдох" дарж хүсэлт илгээнэ. Тайлангийн доороос таны хамгийн сул чиглэлд тохирсон зөвлөхийг санал болгоно. Зөвлөх өөрөө бүртгүүлэх боломжтой.
Бизнесийн үнэлгээ хэр найдвартай вэ?
Бизнесийн ойролцоо үнэлгээ нь салбарын мультипл, таны мэдээлсэн орлого/ашиг/хөрөнгө дээр суурилсан индикатив (ойролцоо) интервал юм. Санхүүгийн загвар оруулбал илүү нарийсна. Энэ нь аудит, due diligence бүхий мэргэжлийн үнэлгээг орлохгүй.
Дахин оношилгоо хийхийг сануулдаг уу?
Тийм. Бүртгэлтэй хэрэглэгчид оношилгоо хийснээс хойш 3, 6, 9, 12 сарын дараа дахин оношлох сануулгыг и-мэйлээр автоматаар илгээнэ. Ингэснээр ахицаа өмнөх тайлантайгаа харьцуулж хянана.
SME Rating (AAA, BB гэх мэт) гэж юу вэ?
Нийт оноог банк, хөрөнгө оруулагчдын ойлгодог зээлжих зэрэглэл болгон хөрвүүлдэг: 90+ AAA, 80-89 AA, 70-79 A, 60-69 BBB, 50-59 BB (Дунд эрсдэл), 40-49 B, 40-аас доош CCC. Жишээ нь "59/100 → BB · Дунд эрсдэл". Энэ нь индикатив үнэлгээ бөгөөд албан ёсны зээлийн үнэлгээг орлохгүй.
Яагаад миний оноо ийм байгааг хаанаас харах вэ?
Тайланд "📊 Score Drivers" хэсэг оноог бууруулсан ба өсгөсөн хүчин зүйлсийг тоогоор задлан харуулна (жишээ: Мөнгөн нөөц −2, Стратеги +2). Ингэснээр "59" гэдэг тоо хаанаас гарсан нь тодорхой болно.
Ахицаа хэрхэн хянах вэ? (Growth Tracker / Action Tracker)
📈 Өсөлтийн хяналт нь олон удаагийн оношилгооны онооны түүхийг график, үзүүлэлтийн харьцуулалтаар харуулна. ✅ "Миний төлөвлөгөө" хэсэгт зөвлөмж бүрийн хэрэгжилтийг хувиар (0–100%) тэмдэглэж, нийт ахицаа дагаж мөшгинө. Цэснээс хандана.
🔒 Нууцлал ба аюулгүй байдал
Миний мэдээлэл аюулгүй юу?
Нууц үг шифрлэгдэж хадгалагдана, холболт HTTPS-тэй. Алдаа хянах системд таны бизнесийн нууц дата илгээгдэхгүй. AI шинжилгээнд оруулсан мэдээлэл Anthropic-ийн Claude API руу илгээгдэх ба загвар сургахад ашиглагдахгүй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Нэвтэрсэн үедээ "📋 Миний төлөвлөгөө" хуудасны доод хэсгээс "🗑️ Бүртгэлээ устгах" дарна. Бүх оношилгоо, төлөвлөгөө бүрмөсөн устах ба буцаах боломжгүй.
Асуулт хариулт олдсонгүй юу?
Бидэнтэй холбогдоорой: munkhbatmon@gmail.com